2010.09.09 14:42:38, Пүрэв
ХАРИЛЦАХ ХАЯГ
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Төрийн ордон,
Улаанбаатар-12, Монгол улс

Утас: (976-11) 262408
Факс: (976-11) 310011
Valid CSS!
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Засгийн газрын ажлын алба нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар мєн

Засгийн газрын тухай хуулийн 181дvгээр зvйлд "Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мєн", "Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын гишvvн тэргvvлнэ", "Хэрэг эрхлэх газрын дарга Ерєнхий сайдын ємнє ажлаа хариуцна" гэж хуульчилсны дээр мєн хуулийн 33 дугаар зvйлд "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхлэх ажил"-ыг дор дурдсанаар тодорхойлж єгсєн юм. Хэрэг эрхлэх газар нь нэгдvгээрт, Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжvvлэх, хоёрдугаарт, тєрийн захиргааны тєв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, гуравдугаарт, хvний нєєцийн удирдлага, дєрєвдvгээрт, нийтлэг vйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гvйцэтгvvлэхээр тогтоосон юм.
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Ерєнхий сайд, Засгийн газрын Танхимын тэргvvлэн манлайлах чиг vvргийг дэмжих байгууллага мєн
Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Ерєнхий сайд, Засгийн газрын Танхимын тэргvvлэн манлайлах чиг vvргийг дэмжих байгууллага мєн бєгєєд "vндэсний хэмжээнд тэргvvлэн манлайлах, стратегийн удирдамжаар хангах" ерєнхий чиг vvргээ хэрэгжvvлэхэд нь дор дурдсан vйл ажиллагааны хvрээнд дэмжин туслах юм:
Тэргvvлэн манлайлах чиг vvргийн тухайд:
  • Бодлогын vндсэн чиглэлийг тогтоох
  • Бодлогыг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулах
  • Тайлагнах
  • Нєєцийн удирдлагаар хангах
  • Гvйцэтгэх удирдлагаар хангах
Ерєнхий сайд, Засгийн газрын Танхимын тэргvvлэн манлайлах чиг vvргийг дэмжих тухайд:
  • Тєрийн захиргааны байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангах
  • Шинэтгэлийг санаачилж, тvгээн дэлгэрvvлэх ажлыг эхэлж байх
  • Тогтвортой мэргэшингvй vйл ажиллагаагаараа тєрийн захиргааны нийт байгууллагын vйл ажиллагааг дэмжих
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь удирдлагын ерєнхий чиг vvргийн байгууллага мєн
Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын удирдлагын ерєнхий чиг vvргийн байгууллага мєн бєгєєд "Нэгдсэн бодлого ба тєлєвлєлт"-ийн ерєнхий чиг vvрэг хэрэгжvvлэхдээ "Vндэсний хєгжлийн тєлєвлєлт, макро эдийн засгийн шинжилгээ, санхvv, боловсон хvчин, гvйцэтгэх удирдлагыг дэмжих зэрэг асуудлаар чиглэлийн яамдын vйл ажиллагаанд туслалцаа vзvvлэх" vйл ажиллагааны хvрээнд "Стратегийн тєлєвлєлт, бодлогын удирдамжаар хангах, хєтєлбєр зохиох, зохицуулах, мониторингийн хяналт тавих, vнэлж дvгнэх чиг vvргийг хэрэгжvvлэх" юм.
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын удирдлагын зєвлєх мєн
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын удирдлагын зєвлєх мєн бєгєєд Засгийн газрын удирдлагын ерєнхий чиг vvргийн бусад байгууллагатай адил Засгийн газрын стратегийн удирдлага, тєлєвлєлт, Засгийн газрын vйл ажиллагааны зохицуулалт, бодлого, тєсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газрын єндєрлєгєєс єргєн хvрээтэй хандаж, зєв зохистой удирдахад анхаарлаа тєвлєрvvлнэ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын удирдлагын зєвлєхийн хувьд vйл ажиллагааны стратегийн мєн чанараа Засгийн газрын vйл ажиллагааны тэргvvлэх чиглэл, Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєр, Засгийн газрын зорилт, чиг vvргийг хэрэгжvvлэхэд болон Ерєнхий сайд, Танхимын vйл ажиллагаанд бvх талын зєвлєлгєє, дэмжлэг vзvvлэхэд оршино.
 

 

Санал асуулга

ЗГХЭГ-ын вэб сайтаас Та ямар мэдээлэл авахыг хүсдэг вэ?
Шинэ мэдээлэл
Иргэдийн өргөдөл, гомдол, захидлын тойм
Албан бичиг шийдвэрлэлтийн явц
Хууль
ЗГ-ын үйл ажиллагааны сар улирлын мэдээ
ЗГХЭГ-ын тайлан
Төсөл
Хөтөлбөр
Нийт саналын тоо:  1050
©2008-2010 Засгийн газрын Хэрэг эрхлэх газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК