Шадар сайдын ажлын алба

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Монгол Улсын Шадар сайдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд Монгол Улсын Шадар сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэх, эрхэлсэн асуудлын хүрээний Засгийн газрын агентлагийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх; Шадар сайдад өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Шадар сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.

Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь холбогдох сайд нар, яамдын болон Засгийн газрын агентлагийн дарга, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, бусад холбогдох байгууллага, нэгжийн удирдлага байна.

АЛБАН ХААГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1 Л. Саянаа Ахлах зөвлөх sayanaa@cabinet.gov.mn 262593
2 О. Эрдэнэчимэг Зөвлөх o.erdenechimeg@cabinet.gov.mn 264077
3 С. Янжинсүрэн Зөвлөх yanjinsuren@cabinet.gov.mn 262356
4 Б. Доньжчимбуу Зөвлөх donijchimbuu@cabinet.gov.mn 264077
5 Ц. Ганболд Зөвлөх tsganbold@cabinet.gov.mn 262356
6 У. Нандинтуул Шинжээч nandintuul@cabinet.gov.mn 261785
7 Д. Санжаа Шинжээч sanjaa@cabinet.gov.mn 260382
8 Ж. Батзаяа Шинжээч batzaya@cabinet.gov.mn 261785
9 Н. Нарантуяа Туслах 262815