Email: info@cabinet.gov.mn mt@cabinet.gov.mn Утас: (976-11) 262408 Факс: (976-11) 310011
Гарын авлага:
"Үр дүнд чиглэсэн төрийн удирдлага - Стратегийн хүрээ" сэдэвт илтгэл pdf форматаар
Линда Г.Мора Имас, Рей С .Рист нарын туурвисан "Үр дүнд хүрэх зам: Хөгжлийн үнэлгээг үр дүнтэй удирдан зохион байгуулах нь"номыг англи хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн уншигч танаа өргөн барьсаныг Та бүхэнд танилцуулж байна.
Ном нээх үг: Энэхүү номыг англи хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн хянан тохилдуулах болон хэвлүүлэх ажилд нөр их чармайлт гарган ажилласан доктор, профессор Рэнцэнгийн Батмэнд, доктор, дэд профессор Бадамдоржийн Батхишиг, Улс төрийн шинжлэх ухааны магистр Доржийн Солонго, Төрийн удирдлагын магистр Цагаанхүүгийн Цэнджав, ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуун, Швейцарын хөгжлийн агентлагын ажилтан Н.Анандсайхан, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Нэг Цонхны Үйлчилгээ төслийн ажилтан П.Баасанжав, Б.Цолмон, А.Анунаран, А.Батбаяр, Ц.Мөнхгэрэл нарт гүн талархал илэрхийлье. Хүчирхэг, хариуцлагатай удирдлагыг зөв оновчтой зохион байгуулахад засгийн газар, байгууллагуудын бодит үр дүн бүхий үйл ажиллагаа нэн чухал юм. Хөгжлийн үнэлгээ бол судалгааны шинэ тутам үүсч буй салбар бөгөөд засгийн газар амласан амлалтаа биелүүлсэн үү, хэтийн зорилгоо зөв тодорхойлсон уу, зорилт нь түүнд нийцэж, биелэгдсэн үү, хэрэв тийм бол хэрхэн биелсэн бэ гэдэгт хариулт авахын тулд Засгийн газар хяналт, шинжилгээ, үнэлгээний хүчтэй тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй. Энэхүү ном нь ийм тогтолцоог хэрхэн бий болгох, хөгжлийн үнэлгээг хийх арга туршлагыг багтаажээ. (Түүнчлэн Жоди Золл Кусек, Рей С.Рист нарын "Үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх 10 алхам" номыг 2010 онд англи хэлнээс монгол хэлэнд хөрвүүлэн хэвлэж нийтийн хүртээл болгосон билээ) Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, "Нэг цонхны үйлчилгээ" төсөл, Азийн хөгжлийн банктай хамтран "Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо" сэдэвт Засгийн газрын мониторинг, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх сургалтыг 2010 оны 7 сард мөн 2011 оны 2 сард тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ. Олон улсын зөвлөх, Олон улсын хөгжлийн үнэлгээний нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор, профессор Рей Рист удирдан явуулсан энэхүү сургалт нь бүх яам, аймаг, нийслэл болон Засгийн газрын зарим агентлаг, УИХ-ын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, ТББ-ын төлөөлөл зэрэг өргөн хүрээг хамруулснаараа ихээхэн ач холбогдолтой болсон юм. Уг сургалтаар хяналт-шинжилгээ, үнэлгээний өндөр мэдлэг, туршлагатай зөвлөх багшийг урьж, үр дүнд суурилсан удирдлагын талаархи сүүлийн үеийн онол, арга зүй, чиг хандлага, олон улсын туршлагыг заалгаж, шинэ мэдлэг, мэдээлэл олж авснаараа онцлог, ач холбогдолтой болсон. Энэ нь Засгийн газрын мониторинг, үнэлгээний эрх зүйн орчин, тогтолцоог төгөлдөршүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын мониторинг, үнэлгээний чадавхийг бэхжүүлэхэд тодорхой түлхэц болно гэж найдаж байна.
Үр дүнд хүрэх та бидний зам дөт ойр байх болтугай.
Элчин сайд Л.Эрдэнэчулуун. Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн тэргүүн, "Нэг цонхны үйлчилгээ" төслийн үндэсний зохицуулагч.
Англи хэл дээрх танилцуулга | Монгол хэлний орчуулга
Рэй Рист олон улсын зөвлөх багшийн боловсруулсан, сургалтанд зориулсан слайдуудыг доорхи линкээр орж татаж авна уу.
Англи хэл дээр: Модуль 1 | Модуль 2 | Модуль 3 | Модуль 4 | Модуль5 * | Модуль 6 | Модуль7 * | Модуль8 * | Модуль9 * | Модуль10 * | Модуль11 * | Модуль 12 | Модуль13 * | Модуль 14
Энэ удаагийн сургалтын аудио бичлэгүүд (mp3 форматаар):
2011 оны 5-р сарын 26-ны өдөр Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулсан "Захиргааны статистикийн мэдээ, мэдээлэл хариуцсан ажилтнуудын сургалт, семинар"-ын гарын авлага, материалыг танилцуулж байна: Илтгэлүүд | Журам
Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэс