Түүхэн замнал
2017-01-01 Уншсан тоо: 4561Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тvvхэн замналыг Ардын хувьсгалын тvvхтэй уялдуулан авч vзвэл анх 1921 онд Засгийн газрын нарийн бичгийн дарга нэртэйгээр байгуулагдсанаас хойш Засгийн газрын нарийн бичгийн дарга, эрхэлсэн тvшмэл, ерөнхий хэлтэс, Засгийн газрын хэргийг эрхлэх газар, хэрэг шийтгэх хэлтэс, Сайд нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд захиран тушаах явдлыг биелvvлэх Хэрэг эрхлэх газар, Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэж нэрлэгдэж ирсэн байна. Vvнийг зарим тvvхэн чухал огноогоор нь тодруулбал:
1921.03.24
|
Засгийн газрын нарийн бичгийн дарга
|
1922
|
Засгийн газрын хурлын дэргэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /Засгийн газрын тvр зуурын дvрмийн 29 дvгээр зvйл/
|
1931.12.27
|
Засгийн газрын нарийн бичгийн дарга бөгөөд Засгийн газрын хэргийг эрхлэх газар
|
1933.01.13
|
Сайд нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд захирах тушаах явдлыг
биелvvлэх Хэрэг эрхлэх газар
|
1939.04.24
|
Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар
|
1990
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
|
1992.07.30
|
Засгийн газрын Тамгын газар
|
1993.05.28
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал нь тус газар байгуулагдсан цагаас хойш өнөөг хvртэл нэрийн хувьд төдийгvй, зэрэг зиндааны хувьд байнга өөрчлөгдөж ирснийг товчлон vзvvлбэл:
1921
|
Засгийн газрын нарийн бичгийн дарга /эрхэлсэн тvшмэл/
|
1922
|
Засгийн газрын нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий хэлтсийн дарга,Эрхэлсэн
тvшмэл бөгөөд Засгийн газрын нарийн бичгийн дарга
|
1923
|
Засгийн газрын хэргийг эрхэлсэн тvшмэл
|
1924
|
Засгийн газрын хэргийг эрхлэх нарийн бичгийн дарга бөгөөд эрхэлсэн тvшмэл
|
1927
|
Нарийн бичгийн дарга бөгөөд эрхэлсэн тvшмэл
|
1931
|
Засгийн газрын ба Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын эрхлэгч
|
1932
|
Сайд нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд захирах тушаах явдлыг
биелvvлэх хэрэг эрхлэх газрын дарга
|
1939
|
Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга /Сайд нарын Зөвлөлийн гишvvн/
|
1992
|
Засгийн газрын Тамгын газрын дарга
|
1993
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар 30 хvн ажиллаж ирсний дотроос Балдангийн Бадарч 33 жил, Гомбын Бат-Очир 5 жил, Зундуйн Саарал 5 жил ажилласан нь уг албан тушаалыг хамгийн олон жил хашсанд орж байна.