МОНГОЛ УЛСЫН 28 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР Ч.САЙХАНБИЛЭГ ТОМИЛОГДЛОО

2014-11-21   Уншсан тоо: 773

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын тамгыг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд гардууллаа. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ажлын амжилт хүсч, улс орныхоо эрх ашгийн төлөө хариуцлагатай, ёс зүйтэй, шуурхай, нээлттэйгээр хуулийг хэрэгжүүлэн ажиллаж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Тэрбишдагва нар шинээр томилогдсон Ерөнхий сайдад баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын анхны хуралдаанаа өнөөдөр 17 цагт хийхээр товложээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.