'АЗИ ДАХЬ ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛЛЫН ТУРШЛАГА' ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

2018-10-09   Уншсан тоо: 180

“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 10 дугаар сарын 11, 12-нд Монгол Улсын Их сургуулийн Номын санд болно. Хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас санаачилж, Монгол Улсын Их сургуультай хамтран зохион байгуулна.

“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилтыг хэлэлцэж, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой юм. Хурлын хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийг энэ http://conference.gov.mn/ хаягаас авна уу