Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2018-12-29   Уншсан тоо: 209

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэл өргөжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээллээ.