“Засгийн газрын цом-2019” тэмцээнд ЗГХЭГ-ын тамирчид 3 дугаар байрт шалгарлаа

2019-05-20   Уншсан тоо: 287

Төрийн захиргааны төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Засгийн газрын цом-2019” спортын тэмцээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын баг тамирчид амжилттай оролцлоо.

14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлого, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих  үндсэн зорилтын хүрээнд Засгийн газрын харъяа нийт яамдын албан хаагчдын дунд спортын дөрвөн төрлөөр болдог юм.

Тэмцээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон 13 яамны нийт 500 гаруй төрийн албан хаагчид оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

"Засгийн газрын цом" спортын тэмцээнд багийн дүнгээр Сангийн яам түрүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хоёр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гуравдугаар байрт шалгарлаа.

“Засгийн газрын цом-2019” тэмцээний дүн

  1. Шатар

Эрэгтэй

1-р байр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын баг тамирчид

2-р байр Сангийн яамны баг тамирчид

3-р байр Эрчим хүчний яамны баг тамирчид

Эмэгтэй

1-р байр Сангийн яамны баг тамирчид

2-р байр Зам, тээврийн хөгжлийн яамны баг тамирчид

3-р байр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны баг тамирчид

  1. Ширээний теннис

Эрэгтэй

1-р байр Сангийн яамны баг тамирчид

2-р байр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны баг тамирчид

3-р байр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны баг тамирчид

Эмэгтэй

1-р байр Сангийн яамны баг тамирчид

2-р байр Зам тээврийн хөгжлийн яамны баг тамирчид

3-р байр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны баг тамирчид

  1. Гар бөмбөг

Эрэгтэй

1-р байр Батлан хамгаалах яамны баг тамирчид

2-р байр Сангийн яамны баг тамирчид

3-р байр Хууль зүй, дотоод хэргийн яамны баг тамирчид

Эмэгтэй

1-р байр Эрчим хүчний яамны баг тамирчид

2-р байр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны баг тамирчид

3-р байр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны баг тамирчид

  1. Сагсан бөмбөг

Эрэгтэй

1-р байр-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын баг тамирчид

2-р байр-Барилга,хот байгуулалтын яамны баг тамирчид

3-р байр-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эмэгтэй

1-р байр -Эрчим хүчний яамны баг тамирчид

2-р байр- Барилга, хот байгуулалтын яамны баг тамирчид

3-р байр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  баг тамирчид

Шилдэг тамирчид: Сагсан бөмбөгийн шилдэг тоглогч

Эр- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-Б.Баттөр

Эм- Эрчим хүчний яам-Б.Отгонцэцэг

Волейболийн шилдэг тоглогч

Эр- Батлан хамгаалах яам-н.Ганхуяг

Эм- Эрчим хүчний яам   н.Жаргалсайхан

Ширээний теннисний шилдэг тоглогч

Эр- Сангийн яам З.Анар

Эм- Сангийн яам Д.Отгонсүрэн

Шатрын тэмцээний шилдэг тоглогч

Эр- ЗГХЭГ Б.Мөнх-Эрдэнэ

Эм- Сангийн яам П.Цэрэнлхам