2017.03.23 21:23:19, Пүрэв
ХАРИЛЦАХ ХАЯГ

Бичиг хэрэг (өргөдөл, гомдол, албан бичгийн хариутай холбоотой асуудлаар): 

   Утас: (976-11) 262408, 260817
   Факс: (976-11) 310011

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба (Засгийн газрын мэдээ, мэдээлэлтэй холбоотой асуудлаар):

   Утас: 260311

Мэдээллийн технологийн хэлтэс (вэб сайтын агуулга, хөгжүүлэлтийн талаар):

   Утас: 260124

Шуудангийн хаяг:

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Төрийн Ордон,
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201,
Их Эзэн Чингис Хааны нэрэмжит талбай-1.
Valid CSS!
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ Бичлэг: 51

Хайлт:
1. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ
2016-08-02
Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдрийн хуралдаанаас П.Сэргэлэн, Г.Мөнхбаяр, А.Цогцэцэг, П.Ганхүү нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилсноор Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим бүрдлээ. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн, сайд нар өнөөдөр яамны тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо.
Дэлгэрэнгүй
2. ШИНЭЭР ТОМИЛОГДСОН САЙД НАР ТАМГАА ГАРДАЖ, ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
2016-07-27
Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томиллоо. Шинээр томилогдсон сайд нар өнөөдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.
Дэлгэрэнгүй
3. Олимпийн тэнгэрт Монгол төрийн далбаа намирч, Төрийн дуулал дахин дахин эгшиглэх болтугай
2016-07-27
“Рио-2016” зуны олимпийн XXXI наадам, паралимпийн XV наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэн гаргах ёслол Чингисийн талбайд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн Ш.Магван, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон олимпод оролцох тамирчид, үе үеийн олимпийн медальтнууд, иргэд оролцлоо.
Дэлгэрэнгүй
4. УИХ-ын чуулганаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо.
2016-07-27
УИХ-ын чуулганаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд үг хэллээ.
Дэлгэрэнгүй
5. Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр зарим хүнийг шагналаа
2016-07-05
Засгийн газраас иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, эдийн засгийн хүндрэлийг даван туулж их бүтээн байгуулалтын үйлсийг орон даяар өрнүүлэх, шударга ёс, хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх талаар дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хамт олноо манлайлан хөдөлмөрлөсөн ажилтнуудыг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.
Дэлгэрэнгүй
6. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олимпийн наадамд оролцох тамирчдаа зоригжууллаа
2016-06-06
Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпийн XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдын бэлтгэл сургуулилтын явцтай танилцлаа.
Дэлгэрэнгүй
7. “Сайдын цаг” уулзалтанд Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцлоо
2016-05-30
Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан хууль болон УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хуулийн төслүүдийн талаар сайд танилцууллаа.
Дэлгэрэнгүй
8. “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын шав тавилаа
2016-05-30
Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд У Сун болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцлоо.
Дэлгэрэнгүй
9. Ерөнхий сайд “Сайн хашаа” хөтөлбөрт оролцогч компаниудын төлөөлөлтэй уулзлаа
2016-05-30
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг инженерийн бие даасан, хэсэгчилсэн дэд бүтцийн угсралтын ажил гүйцэтгэгч болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад хөтөлбөрт оролцогч, шаардлага хангасан 30 компанийн төлөөллөөс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, албаны бусад хүмүүс оролцлоо.
Дэлгэрэнгүй
10. Санал аа ирүүлнэ үү
2016-05-11
ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ
 
Монгол Улсын Засгийн газараас Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г 5 дугаар сард багтаан батлан гаргахаар ажиллаж байна. Олон Улсын Нээлттэй засгийн түншлэлийн зарчим, шаардлагын дагуу төр, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон хэвлэл мэдээллийн тэгш оролцоонд тулгуурлан НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулж, төлөвлөгөөний төсөлд тусгах зорилт, арга хэмжээний төсөлд санал авах  ажиллагаа явагдах тул ogp.mongolia@gmail.com хаяг болон 261856  дугаарын утсанд хандаж, бүртгүүлнэ үү.
 
Биечлэн оролцогчдын тоо хязгаартай тул Та саналаа цахим хэлбэрээр өгөх боломжтой бөгөөд хэлэлцүүлгийн хөтөлбөр, төлөвлөгөөний төсөл, дэлгэрэнгүй мэдээллийг www.zasag.mn/tunshlel;  www.cabinet.gov.mn   цахим хуудаснаас авч, саналаа мөн хаягаар 5 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө ирүүлэх боломжтой.
 
Хэлэлцүүлэг 2016 оны 5-р сарын 19-ний 08.40-14.00 цагт “Корпорейт хотел Конвеншин сентер”-д болно. Хаяг: УБ хот, Хан-Уул дүүрэг,
15-р хороо, Махатма Гандигийн гудамж.
 
Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслийг энд дарж татаж авна  уу.
 
Түүнчлэн, 
“OGP Mongolia” фэйсбүүк группэд нэгдэж,
“@OGP_Mongolia” твиттер аккаунтыг дагаж, дараах линкүүдээс
Нээлттэй засгийн түншлэлийн талаарх мэдээллийг тогтмол авах боломжтой: 
www.zasag.mn/tunshlel    www.opengovpartnership.org
 
 
 МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ

 

11. Сайдын цаг: Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2016-04-28
Засгийн газар оюутнуудад сургалтын төлбөрөө банкнаас хөнгөлттэй нөхцөлөөр зээлэх боломж бүрдүүлж “Сайн оюутан” хөтөлбөр баталлаа.

25,000багш зөөврийн компьютертэй, 534,766 сурагч, сургууль бүр зөөврийн компьютерын лабораторитой боллоо

2012-2015 онд 127 цэцэрлэг, 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заал шинээр ашиглалтад орлоо.
Дэлгэрэнгүй
12. Сайдын цаг: Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2016-04-21
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Сайдын цаг” уулзалтад оролцож, ипотекийн зээл болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй
13. Сайдын цаг: Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
2016-04-14
Засгийн газрын тогтоол гарч зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг өөрчилсөн. Төмс, хүнсний ногоо болон, эх орондоо үйлдвэрлэж буй хаалга, хавтан, модон эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг 20 хүртэл хувиар тогтоосон гэж сайд хэллээ. Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шууд хэрэглэгддэг хөдөлмөр хамгааллын хувцас, гутал зэрэг бараанд импортын татварын зохицуулалт хийжээ.
Дэлгэрэнгүй
14. Интернэтийн үйлчилгээний ижил үнэ тарифийг энэ сарын 11-нээс мөрдөнө
2016-04-06
Сар бүрийн эхэнд аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өнөөдөр Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд боллоо. Тус хурлаар улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх болон энэ онд хэрэгжүүлэх авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхтэй холбоотой мэдээллийг орон нутгийн удирлагуудад өгч, тэдний асуултад хариуллаа.
Дэлгэрэнгүй
15. Сайдын цаг: Эрчим хүчний сайд Д.Зоригт
2016-03-24
Эрчим хүчний сайд Д.Зоригт салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр болонтус салбарт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд, салбарын үндсэн үйл ажиллагааны дүн, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Дэлгэрэнгүй
Хуудас:
Санал асуулга

Нийт саналын тоо:  0
Та эндээс Засгийн газрын сайд, дарга нарын илтгэл, хэлсэн үгүүдийг унших болно!

©2008-2017 Засгийн газрын Хэрэг эрхлэх газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК